Японы «Фукушима-1» АЦС-ын цахилгаан хангамж хэсэгчлэн тасалдан зогссноос хойш 29 цаг өнгөрсний дараа бүрэн сэргэн ажиллаж эхэлсэн тухай өнөөдөр ТЕРСО компани мэдээллээ. Даваа гаригт цөмийн ашигласан түлш бүхий гурван цөөрмийн усны эргэлтийн цахилгаан хангамж тасалдсан билээ. Үүний улмаас эдгээр цеермийн ус бага зэрэг халсан юм. Компанийн мэргэжилтнүүд байдлыг хяналтдаа авсан учир цацрагийн хэмжээ нэмэгдээгүй гэж ТЕРСО онцлов.