Челябинск, Чебаркуль хоёрыг дамжин гарах «Солирын ул мөрөөр» аялал жуулчлалын шинэ чиг замыг Москвад «Интурмаркет-2013» олон улсын үзэсгэлэн дээр сонирхуулж байна. Мужийн соёлын яамны аялал жуулчлалын хэлтсийн даргын хэлснээр оросын төдийгүй Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт, Египет зэрэг гадаад орнуудын пүүсүүд шинэ чиг замыг сонирхож байна. Солирыг «Челябинскийн» гэсэн нь чухал ач холбогдолтой юм. Энэ нь Челябинск мужийг танилцуулж, бүс нутгийн дүр төрхийг сайжруулахад тус дөхөм үзүүлж байна гэж Челябинск мужийн засаг дарга Михаил Юревич хэлжээ.