2008-2012 онд Пакистан улс Хятадаас гадаадад нийлүүлсэн бүх зэвсгийн 55 хувийг авчээ. 2003-2007 онд Хятад улс дэлхийн зэвсгийн экспортэд 2 хувь эзлэж байсан бол энэ завсар мөн үзүүлэлт 5 хувьд хүрч өсөн нэмэгджээ. Түүнчлэн тус улс дэлхийд зэвсгийн нийлүүлэлтээр 5-р байр эзлэсэн тухай өчигдөр британийн «Файнэншл таймс» сонин Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн илтгэлээс иш татан бичжээ.

2008-2012 онд Хятад улс Оросын зэвсгийн импортэд 69 хувь эзлэж, мөн үзүүлэлтээр дөнгөж Энэтхэгийн дараа орсон байна. Хятадын үр нөлөө өргөжиж, цэргийн зарлага нь нэмэгдэж байгаа явдал азийн орнуудыг түгшүүлэв. Иймээс бүс нутгийн орнууд цэргийн төсөвөө нэмэгдүүлж эхэллээ.

Бүс нутагт Хятад улсын цэргийн сүр хүч нэмэгдэж байгаа нь Энэтхэг улсыг бусдаас их түгшүүлж байна. Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн тоо баримтуудаас харахад 2008-2012 онд Дели Хятадаас хоёр дахин илүү их хэмжээний зэвсэг гадаадаас авчээ. Энэтхэг тус үзүүлэлтээр дэлхийн зэвсгийн экспортэд 12 хувь эзлэв. Дели, Бээжин хоёр шууд сөргөлдөхгүй ч бие биеэ сэжиглэж байгааг энэтхэгийн цэргийн шинжээчид тэмдэглэжээ. Хятадын зэвсгийн экспортын 70 хувь нь Энэтхэгийн Өмнөд Азийн хөрш орнуудад ногдож байгаа явдал Делийг түгшүүлж байна. Пакистан улс Хятадаас авсан зэвсгийн хэр хэмжээгээр тэргүүлж байгаа хийгээд Мьянм, Бангладеш улсууд түүний дараа орж байна.