Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун 1-р сарын сүүлээр охинтой болсон байж магадгүй гэж өнөөдөр японы Эн-Эйч-Кей телевизийн компани мэдээллээ. Ким Чен Уны гэргий Ли Суль Жу 1-р сарын сүүлээр амаржсан гэж БНАСАУ-ын байдлыг сайн мэдэх эх сурвалжаас японы телевиз радиогийн корпорацад мэдээлжээ. Тэрээр энэ сард Пхеньянд аялах үеэрээ мөн мэдээг эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгчээс авсан байна.

2-р сард Умард Сололнгост Ким Чен Унтай уулзсан америкийн сагсан бөмбөгч Деннис Родман тус улсын удирдагч охиной болсон тухай сэтгүүлчдэд мэдээлснийг Эн-Эйч-Кей тэмдэглэжээ. Ли Суль Жу хөл  хүнд болсон тухай мэдээ яриа бүр өнгөрсөн оны сүүлээр тархсан билээ.