Америкийн стратегийн Б-52 бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн дээгүүр ахин нислэг үйлдвэл «хариуд цэргийн хатуу арга хэмжээ авна» гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ сүрдүүлэв. Солонгосын Төв цахилгаан агентлагийн сувагаар тараасан Умард Солонгосын гадаад улс төрийн тусгай газрын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

«Дайны ирмэгт тулсан үед АНУ Солонгосын хойгт цөмийн цохилт өгч мэдэхээ харуулж байна» гэж мэдэгдэлд онцлосон байна. БНАСАУ америк-өмнөд солонгосын цэргийн сургуулийг анхааралтай ажиглаж, америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц хойгийн дээгүүр ахин нислэг үйлдвэл  цэргийн буурьтай ажиллагаа явуулахад бэлэн байна гэж ГХЯ мэдэгдэв.

Америкийн стратегийн Б-52 бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгт АНУ, Өмнөд Солонгосын жил дутмын цэргийн сургуульд оролцсон тухай өчигдөр Пентагоны төлөөлөгч Жорж Литтл сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.