Ойрын үед ШХАБ болон Түркийн ГХЯ тус улсыг ШХАБ-ын яриа хэлэлцээ хийх түншийн статустай болгох санамж бичигт гарын үсэг зурах тухай өнөөдөр РИА Новости агентлаг мэдээллээ. Баримт бичигт хаана гарын үсэг зурахыг ойрын үед товлоно гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев НҮБ-д хүрэлцэн очих үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэв.

2012 оны 6-р сарын 7-нд НАТО-гийн гишүүн Түрк улсыг ШХАБ-ын яриа хэлэлцээ хийх түншийн статустай болгох шийдвэр гаргажээ. Одоо мөн шийдвэрийг Түрк улсын ГХЯ-ны удирдлагын хэмжээнд санамж бичгээр батлана. Белорус, Шри-Ланк зэрэг хоёр улс ШХАБ-д мөн адил статустай.

Нью Йоркод Дмитрий Мезенцев НҮБ-д суугаа ШХАБ-ын байнгын төлөөлөгчидтэй болон НҮБ-ын тэргүн Бан Ги Мунтай уулзав. Бан Ги Мун Афганистанд мансууруулах бодистой хийх тэмцлийн хүрээнд ШХАБ-тай харилцан ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.