Өнөөдөр НҮБ зол жаргалын Олон улсын өдрийг түүхэнд анх удаа тэмдэглэж байна. Чухамхуу зол жаргал л хүний хүсэл мөрөөдлийн үндэс болсон гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэллээ. Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ «маш олон хүний аж байдлыг зохих ёсоор хангаагүйд» харамсаж байгаагаа илэрхийлэв. «Хүний чадвахийг тал бүрээр тогтвортой хөгжүүлж, бусдад туслах үүргээ ахин мэдэгдэхийг бүгдэд уриалж байна гэж Бан Ги Мун тэмдэглэжээ. Зол жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Төв байранд энэтхэгийн нэрд гарсан санваартан Шри Чинмойн «Зол жаргалын нандин эрдэнэ» номын авианы бичлэгийг танилцуулна. 2012 оны 7-р сарын 12-нд НҮБ-ын ЕА 3-р сарын 20-нд Зол жаргалын өдрийг тэмдэглэх тогтоолыг батлажээ. «Энэ өдөр хэн нэгэн уйлвал,  зөвхөн баярын нулимс унагана» гэж НҮБ-ын хэвлэлийн алба найдаж байна.