Киприйн парламент банкуудад хадгалсан хөрөнгө мөнгөнд нэг удаагийн татвар ногдуулах саналыг хэрэгсэхгүй болгосон ч еврогийн бүсийн орнууд тус улсад урьдын нэгэн адил дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж еврогийн бүлгийн тэргүүн Жероен Дийссельблем мэдэгджээ. Киприйн банкуудад цаашид зохих хэмжээний хөрөнгө олгоно гэж Европын Төв банк үүний өмнө мэдэгдсэн билээ. Өчигдөр Киприйн парламент банкуудад хадгалсан хөрөнгө мөнгөний нэг хэсгийг албадан хураах тухай хуулийн төслийг хэрэгсэхгүй болгов. Энэ хуулийн төслийг батлавал 20-оос 100 мянга хүртэл еврогоос 6,75, түүнээс илүү их хөрөнгөөс 9,9 хувийг тус тус албадан хураах байсан. ЕХ-ны зээллүүлэгчдийн шаардлагаар засгийн газраас урьдчилан гаргасан энэ тухай шийдвэр хадгалагчдыг сандруулан үймүүлж, Кипр улсын санхүүгийн системд ноцтой аюул учруулсан юм.

Гэрэл зураг