НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэнд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа аль ч талаас ямар ч нөхцөлд химийн зэвсэг хэрэглэх нь шившигт гэмт хэрэг юм гэж Бан Ги Муны мэдэгдэлд өгүүлжээ. Химийн хорт бодис бүхий зэвсэг сирийн Алеппо хот орчимд тэсэрсэн тухай өчигдөр мэдээлэв. Наанадаж 25 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархджээ. Дамаскын эрх баригчид ба сөрөг хүчин химийн зэвсэг хэрэглэсэн гэж бие биенээ зэмлэж байна. Байдал тун аюултай даамжирч байна гэж Орос улс химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг дүгнэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Сири улсад химийн зэвсэг хэрэглэснийг одоогоор батлаагүй боловч өнөөдөр эмнэлгийн тусламж Алеппо хот руу явуулна.