Ромын шинэ Франциск Пап шашинтнуудад хандан бие биеэнээ хүндэтгэхийг уриалав. Тэрээр өнөөдөр Ватиканд Пётр гэгээний талбайд өөрийг нь өргөмжлөх ёслол дээр энэ тухай мэдэгдэв. «Бүх хүн ба хүн болгоныг ялангуяа хүүхэд, хижээл насны хүмүүсийг хайрлан халамжлаарай» гэж Ромын Пап талбайд цугларсан олон мянган хүнд хандан өгүүлсэн тухай «Оросын дуу хоолой» мэдээлэв. Тэрээр орон бүхний улс төрийн удирдагчдад хандан хүмүүс ба байгаль орчин, бурхны бүтээсэн юм бүхнийг сахин хамгаалахыг уриалав. «Бид буянт энхрий сэтгэлтэй байх ёстой» гэж Ромын папын хэлснийг олон зуун мянган хүн алга ташин хүлээж авав. Ромын Пап номнол айлдасны дараа орос, франц, араб, суахили, хятад зэрэг таван хэлээр маань уншив.

Гэрэл зураг