Умард Солонгосын удирдлага улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг БНАСАУ-ын ГХЯ-аас хийсэн ээлжит мэдэгдэл гэрчлэн харуулав. Өнөөдөр «Интерфакс» агентлагийн мэдээлснээр «АНУ-аас дайсагнах бодлого явуулж байгаа нөхцөлд АНУ, БНАСАУ-ын хооронд ямар ч яриа хэлэлцээ хийх аргагүй. БНАСАУ «Сонгун» чиг бодлогыг хатуу тууштай баримтлана» гэж БНАСАУ-ын мэдэгдэлд өгүүлжээ. БНАСАУ-ын талаар АНУ-ын дайсанал гаарч байгааг Пхеньян тэмдэглэхийн хамт БНАСАУ-ын цөмийн бодлогын цорын ганц зорилго өөрийгөө хамгаалахад оршино гэж батлан илэрхийлэв. «БНАСАУ-ын цөмийн зэвсэг бол улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж байгаа хүчит сэлэм юм. Цөмийн аюул, АНУ-ын дайсагнах бодлого орших нөхцөлд хэн ч түүнд гар хүрэх ёсгүй» гэж Пхеньян онцлосон байна.