Орос улсад саяхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тэмдэглэн өнгөрүүлсэн. Эмэгтэйчүүдэд сайхан урам хайрласан үгнүүдийг хэлж, бэлэг бэлэглэхийн хамт цэцгийн баглаа барьж байлаа. Бүх оросын олон нийтийн саналыг судлах төв энэхүү өдрийг өвөрмөц тэмдэглэсэн.Тэд эрэгтэйчүүдэд алдартай нэгэн асуултанд хариулахыг санал болгосон. Та орчин үеийн төгс эмэгтэй гэж ямар бүсгүйг төсөөлж байна?

Санал асуулгад тус улсын 46 бүс нутгийн, 138 суурин газрын 731 эрчүүд оролцжээ. Санал асуулгын болзолууд нь маш энгийн байв. Оролцогч бүр төгс бүсгүйд байх шинжүүдийг нэрлэх байлаа. Хариултын тоог нийгэм судлаачид хязгаарлаагүй.

Орос эрчүүдийн үзэж байгаагаар, эмэгтэй хүний гол шинж бол гоо үзэсгэлэн аж. Эл санааг санал асуулгад оролцсон эрэгтэйчүүдийн гуравны нэг нь хэлжээ. Хөвгүүдийн эрийн цээнд  хүрэхдээ гоо сайхныг үзэх үзэл нь өөрчлөгддөг нь жам ёсны юм. Ахимаг насны эрэгтэйчүүдийн дунд гоо сайхныг 18 хувь нь чухал гэж үзжээ. Оросын залуу эрчууд гоо сайханд 59 % санал өгчээ.

Хүнлэг чанарт, сайхан сэтгэл, тусархуу зан онцгой байр эзлэж байна.Эмэгтэйчүүдэд ийм чанар байгаасай гэж санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг нь  хүсэн байна. Эрэгтэй хүн нас ахих тусмаа эмэгтэй хүний сайхан сэтгэлийг илүү үнэлэх ажээ. Санал асуулгад оролцогсдын 14 % нь бүсгүй хүнд хамгийн чухал нь оюун ухаан, мэдлэг  боловсрол гэжээ.

Цаашилбал, эмэгтэйчүүдэд байх ёстой дүр төрхөд эмэгтэйлэг, үнэнч, шударга зан чанар оржээ. Санал асуултад оролцогчидын арван хувь нь үнэнч, хөгжилтэй зан чанартай, анхаарал хааламжтай, найдвартай, цэвэрч нямбай болон даруу төлөв чанарыг дурьджээ.

Эмэгтэй хүний гол шинж чанарын тухай асуулганд мэргэн ухаан 2 % -ийг эзэлсэн байна. Ингэхдээ орос эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн муу зуршилуудыг огт хүлээн  зөвшөөрдөггүй байна.

Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүд Орос улсад байдаг гэдэг сэтгэгдэл аль эртнээс бий болсон. Энэхүү ойлголт нь эх оронч сэтгэлтэй холбоотой төдийгүй юм. Олон гадаадын хүмүүс, ялангуяа, нэртэй жүжигчид, улс төрчид, бусад алдартай мэргэжлүүдийн төлөөлөгчид нэг бус удаа оросын бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, сайхныг магтацгааж байсан.

Гадаад орнуудад өөрийн ханийг эрэлхийлж байгаа гадаадын хүргэнүүдийн дунд орос бүсгүйчүүд нь маш их үнэлэгддэг. Үнэхээр бусад орнуудын бүсгүйчүүдээс орос хүүхнүүд байнга “өндөрт” байх гэсэн эрмэлзлээрээ ялгардаг. Тэд байнга биедээ анхаарал тавьж, оо энгэсэг хэрэглэж, хувцсаа гайхамшигтай тохируулж өмсдөг.