Бүс нутгийн сонгуулийн босгон дээр тус улсын эрх баригч болон хамгийн том “Нэгдсэн Орос улс” нам чансаагаа нэмэгдүүлэхийн төлөө тэмцлийн шинэ аргуудыг эрэлхийлж байна. Одооноос тус намын төлөөлөгчид улс төрийн өрсөлдөгчдөө бага шүүмжилж, одоогийн эрх баригчдын алдаа дутагдлуудыг илүүтэй анхаарч байх болно.

”Нэгдсэн Орос улс ” намыг албан бусаар эрх баригчдын нам гэж нэрлэдэг. Тус намынхан Төрийн дум, бүс нутгийн парламентуудад дийлэнхи олонхи байгаа. Оросын хотын дарга нар болон амбан захирагчид зарим нэгээс бусад нь бүхэлдээ нэгдсэн оросууд байдаг. Нөгөөтэйгүүр, олон нийтийн дунд явуулсан санал асуулга намын ирээдүй тийм ч цэлмэг бишийг харуулжээ.

2013 оны 9-р сард Орос улсад 9 бүс нутагт амбан захирагчийн болон 16 бүс нутгийн хууль тогтоох байгууллагын хурлын сонгуулиуд явагдах юм. Ингэхдээ “Нэгдсэн Орос улс” намд оросын гурван бүс нутгаас л асуудал тулгарахгуй, үүнд: Чечен, Башкир болон Кемеровын муж байх бөгөөд тэдгээрт намын нэр хүнд өндөр байдаг. Харин бусад бүс нутгуудын хувьд гэвэл, нэгдсэн оросууд нилээд хүндрэлтэй байх болно гэж шинжээчид хэлж байна.

Энэ нь эдгээр мужуудын зөвхөн нэгийнх нь л засгийн эрхэнд “Нэгдсэн Орос улс” намын шүүмжлэгч коммунист намын төлөөлөгч байгаа гээд бодоод үздээ. Тиймээс нэгдсэн оросуудын хувьд засгийн эрхэнд байхын тулд өөрсдийн алдаа дутагдлуудыг хүлээн зөвшөөрч, өөрсөддөө шүүмжлэлтэй хандах шаардлага урган гарч байна. Үүнд эерэг талууд бий гэж Олон нийтийн танхимын гишүүн Анатолий Кучерена хэлэхдээ

”Нэгдсэн Орос улс ” намын гишүүд өөрсөддөө шүүмжлэлтэй хандах нь миний бодлоор бол тийм ч муу зүйл биш . Хамгийн гол нь албан бусаар хэлэлцэгдэж байсан тулгамдсан асуудлууд нь өнөөдөр ч нийгэмд байсаар байна. Өнөөдөр манай нийгэмд хангалттай хуримтлагдаад байгаа нийгмийн чухал болон нийгэмд тулгараад байгаа бусад асуудлуудыг шийдвэрлэх тухай тунхаглаад байгаа эрх баригч намд хүмүүс их итгэл хүлээлгэж байна. Тиймээс эрхийг хамгаалагчдын үзэж байгаагаар, энэ нь ашигтай байж мэдэх юм» гэлээ.

Өөр нэг зүйл бол өөрийн ажлын алдаа дутагдлуудыг хүлээх нь тийм ч таатай ажил биш бөгөөд, тэгээд ч энэ нь нэр хүндээ өсгөхөд нэмэр болохгүй. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд өндөр албан тушаалтныг суудлаас нь огцруулах шаардлага гарвал, огцруулна, ингэхдээ түүний доорхи хүмүүст хариуцлага үүрүүлэхгүй. Өмнө нь “Нэгдсэн Орос улс” үүнийг бусадтай харьцуулахад сайн хийж байсан. Харин одоо өөрсдөө хийх үлдээд байна гэж Олон улсын улстөрийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Евгений Минченко цохон тэмдэглээд

«Орон нутгийн түшмэдүүдийн зүгээс “Нэгдсэн Орос улс ”  намыг шүүмжлэх сэдэв бол шинэлэг зүйл  биш юм. Тухайн үедээ “цагдаа нарын хэрэг” гэх авилга авч, гэмт хэргүүдийг хаадаг цагдаа нарын асуудлаар кампанит ажлыг явуулсан. Эрчим хүчний тарифын өсөлттэй тэмцэхэд “ОУ-ын ЭХНС” компаний тэргүүн Анатолий Чубайсын эсрэг кампанит ажил байсныг улс төр судлаач сануулж байна.

Гэхдээ нам засгийн эрхэнд хир удаан байхаас шалтгаалан захирагчдын үйл ажиллагаануудаас салахад улам хүнд хэцүү болж ирдэг. Дунд шатны түшмэдүүдийн шүүмжлэлийн хувьд гэвэл, улс төр судлаач энэ нь ямарч үр ашгаа өгөхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, тэднийг хэн ч мэдэхгүй. Иймээс тэдний арга барилыг  шүүмжилсэн ч, чухамдаа нэг их сүртэй өртөөд байх хүн үгүй» гэлээ.

Магадгүй “Нэгдсэн Орос улс” зарим бүс нутгуудад ухам сартайгаар засгийн эрхээс холдож, дараагийн сонгууль хүртэл сөрөг хүчин байж, нэр хүндээ дээшлүүлсэн нь дээр ч байж мэдэх юм. Сонгуульд ялагдана гэдэг нь улс төрийн тавцангаас явах гэсэн үг огт биш гэдэгт Оросын ШУА-ийн Нийгмийн тулгамдсан асуудлуудын төвийн тэргүүн Сергей Фёдоров итгэлтэй байна.

«Эрх баригч намын зорилтууд нь дандаа хүнд хэцүү байдаг. Яагаад гэвэл, шүүмжлэлийн бүх сумнууд тэдэн рүү чиглэсэн байдаг. Аль ч орныг аваад үзсэн болно, тэнд хаа сайгүй эрх баригч нам л шүүмжлэлд өртөдөг. Хамгийн гол нь “Нэгдсэн Орос улс “ намын хувьд тэдний өрсөлдөгчдийн өгсөн “түшмэдүүдийн нам”, “хулгайч дээрэмчдийн нам” гэх гуншингуудаас салах нь маш чухал юм.

Цэвэрлэгээ хийлгүйгээр намын шинэ дүр төрх   амжилтанд хүрнэ гэдэг хэцүү. Тэгээд ч зарим газруудын ялагдалуудыг сөнөлт мэтээр хүлээж авахын эрэггүй. Ялагдаж чадна гэдэг бол эрүүл улс төрийн системийн шинж тэмдэг. Сөрөг хүчинд байгаа үеийг өөрсдийн эгнээг шинэ бодлого явуулахын тулд цэвэрлэх хэрэгтэй юм» гэж Сергей Фёдоров хэллээ.

Улс төр судлаачийн үзэж байгаагаар, “Нэгдсэн Орос улс” намын өмнө амаргүй үе тулж ирээд байна. Гэхдээ энэ нам үүнийгээ даван туулж, хүн амын дийлэнхи нь итгэл хүлээлгэх нам болж өөрчлөгдөх ёстой.