Саддам Хусейны дарангуйлагч дэглэмийг түлхэн унагааж, либерал ардчиллыг Ойрхи Дорнодын төв дунд бэхжүүлэх зорилгоор Ирак улсад цөмрөн орсноос хойш 10 жил өнгөрсөн гэж өнөөдөр Франс Пресс агентлаг тэмдэглэв. Тус улс эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа улс төрийн маргаан  шашин хоорондын мөргөлдөөн хүч хэрэглэх ажиллагаанд нэрвэгдсэн байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 50 гаруй хүн Багдадын шийтүүдийн орон сууцны хороололд дэлбэрэлтэд өртөжээ.

Ирак улсад цэргийн ажиллагаа явуулсан жилүүдэд АНУ-аас  800 тэрбум доллар зарцуулжээ. Энэ нь өөр ямар ч мөргөлдөөнд зарцуулснаас илүү их байна. АНУ-аас Ирак улсыг сэргээн босгоход бас олон тэрбум доллар зарцуулав. Харин Пентагон зөвлөсөн хөтөлбөрүүдийн зөвхөн тэн хагасыг хэрэгжүүлсэн гэж 2012 онд АНУ-ын засаг захиргааны хянан шалгах танхим мэдэгдсэн билээ. Төрийн департамент ба гадаадад тусламж үзүүлэх комисс санаачилсан хөтөлбөрүүдийн дөнгөж гуравны нэгийг хэрэгжүүлснийг тус танхим тэмдэглэжээ.

АНУ-ын засаг захиргаа тусгай газар хоорондын үндсэн дээр сэргээн босгох ажиллагаа явуулахад бэлэн болоогүй байна. Ирак улсад гарсан алдааг давтахгүй байх нь зайлшгүй чухал гэж агентлаг тэмдэглэв.