3-р сарын 22-24 өдрүүдэд ОХУ-д хийх айлчлал нь амжилттай болно гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин үзэж байна. Тэрээр ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм. Хятадын төрийн тэргүүн ИТАР-ТАСС агентлагт өгсен ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ.

Айлчлал нь Бээжин Москвагийн хоорондын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах боломж олгоно гэдэгт Си Зиньпин итгэж байна. Түүнчлэн айлчлал маань орос-хятадын худалдаа-эдийн засгийн харилцааны хөгжил болон соёлын хүрээний солилцоонд тус дөхөм үзүүлнэ гэж тэрээр нэмж хэлэв.