БНХАУ-ын шинэ дээд удирдагч Си Зиньпин, Ли Кэцян нар анхны хэлсэн үгнүүддээ авилгалтай хийх тэмцэлд гойд анхаарал тавьсан байна. Төр засгийн үндэс суурийг бусниулж байгаа авилгалтай хийх тэмцэл «5 дахь үеийнхний» удирдагчдын дотоодын бодлогын чухал чиглэлийн нэг болж мэднэ. «Оросын дуу хоолой » радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс уламжлахдаа:

5 дахь үеийнхний удирдагчид «Хятад улс үндэстний их сэргэн мандалын» үзэл санааг дэвшүүлэхдээ олон нийтийг түгшүүлсэн асуудлуудыг анхаарахгүй байж чадахгүй. Улс орны хөгжилд хэн, юун саад болж байна вэ? «Хятадын мөрөөдөл» биелэх замд ямар түвэг бэрхшээл гарсан бэ? зэрэг асуудалд Хятадад өөр өөр хариу өгч байна. Либерал үзэлтнүүдээс тулгаж хүлээлгэсэн өрнөдийн чөлөөт зах зээлийн загвар нийгмийн давхрагуудын эрс ялгааг үүсгэсэн. Өрнөд Хятадын хөгжлийг тогтоон барих зорилгоор ямар ч боломжийг ашиглаж байна гэж «зүүний эргэлтийн» талынхан өгүүлж байна.

Шинэчлэгчдийн тууштай бус үйл ажиллагаанд хэргийн учир оршиж байна гэж элитын барууны либерал хэсгийн төлөөлөгчид үзэж байна. Улс төрийн шинэтгэл явуулах нь зайлшгүй чухал. Түшмэд тайлагнах ёс журам тогтоож, төрийн аппаратын үйл ажиллагааг ил тод үр ашигтай болгох хэрэгтэй гэж үргэлж онцлож ирсэн. Дэлхийд Хятадын байр суурийг бэхжуүүлэхийн тулд эдийн засаг-санхүүгийн хүч нөлөө төдийгүй Хятад улсаас хүн төрөлхөтний үнэ цэнэт зүйл ба өрнөдийн ардчиллын стандартыг тодорхой хэмжээгээр хүлээж авах хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Маргалдаж байгаа талууд эвлэрэх аргагүй. Тэр тусмаа өрнөдийн хөгжлийн загвар Хятад улсад таарахгүй гэж ХКН-ын удирдлага үзэж байна. Гэвч авилгал ба түшмэдийн завхаралыг эрс шүүмжлэх явдал зүүний ба барууны хүчнийг нэгтгэж байна. Ингэснээр үндэсний зөвшилд хүрч болно гэж олонхи шинжээч итгэж байна.

Авилгалтай хийх тэмцэл болон «цэвэр ариун засгийн газрыг» эмхлэн байгуулах явдал «хятадын мөрөөдлийг» биелүлэх замд хэрэгжүүлэх нэгэн зорилго гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин чуулганыг хаах ёслол дээр, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ онцлосон нь тохиолдлын хэрэг биш. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх хийгээд ийм замаар улс орноо хучитэй донсолгооноос аварч болно гэж удирдагчид үзэж байна.

Ли Кэцян сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ Кунзийн цэцэн мэргэн сургаальд хандсан нь «хятадын мөрөөдөл» «хятадын өвөрмөц шинж чанартай социализмын» үнэ цэнэт зүйл төдийгүй урьдын оюуны өвийг эргэцүүлэн бодоход тулгуурлаж байгааг харуулсан гэж ажиглагчид үзэж байна. Ли Кэцян авилгалтай хийх тэмцлийн төлөө засгийн газрын хариуцлагын талаар сэтгэл хөдлөн өгүүлэв. Тэрээр эртний мэргэдэд бас хандав.

«Түшмэлийн албан тушаал ба баяжих эрмэлзэл бол хоёр өөр зам гэж эрт дээр үед өгүүлж байв. Түшмэл нэгэнт төр засгийн албан тушаал хашиж байгаа бол олон нийтийн ашиг сонирхолд л үйлчилж, баяжих эрмэлзэлээ орхих ёстой. Биднийг бүх нийгэм, ХМХ хянаж шалгаасай. Хахууль авч хахуульдагч болох аргагүй болгох авилгалтай тэмцэх боловсронгуй механизмыг байгуулах нь зайлшгүй чухал. Хахуульдах ажиллагаа ба хахуульдагчдыг хатуу шийтгэх нь зайлшгүй чухал» гэж Ли Кэцян хэллээ.

Хятадын мөрөөдөл бол нэлээд хийсвэр үзэл санаа гэж олонхи шинжээч тэмдэглэжээ. Энэ үзэл санаа ямар агуулгатай болохоос төр засгийн нэр хүнд болон хятадын өнөөгийн системийн тогтонги хөгжил байдал шалтгаална. Авилгалтай тэмцэх бодлого түшмэдийн эрхийг хязгаарлах зохих механизм, тэдний ажлыг ил тод болгох арга хэмжээгээр батлагдвал иргэд ийм бодлогыг нааштай хүлээж авах нь дамжиггүй. Өнөө үеийнхний удирдагчид «цэвэр ариун засгийн газрыг «эмхлэн байгуулах эсэхээс хүний сайн сайхан аж байдал, улс орны тогтвортой хөгжил хамаарахыг олонхи нь ойлгож байна. Тэгсэн цагт «эх оронч бодит бодлого» баримтлах Хятадын шинэ удирдагчид үүргээ биелүүлж мэднэ.