Афганистаны хар тамхины намуун цэцгийн үйлдвэрлэл буюу героин бэлтгэх түүхий эд гурван жил дараалан өсч байна. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга Бан Ги Муны өнөөдөр тус байгууллагын АЗ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан илтгэлд дурьджээ. Орос улсын тэргүүлэх уулзалтын явцад НҮБ ын Афганистаны бүрэн эрхт төлөөлөгчийн газрын мандатыг сунгахаар төлөвлөж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ тус улсын хөгжилд дэвшил гарсан тухай тэмдэглэсэн боловч  улсын аюулгүй байдлын салбарт болон хар тамхины хууль бус наймаанд түгшиж байгаагаа илэрхийлжээ. Бан Ги Мун Афганистаны нөхцөл байдлыг дүгнэхдээ,шийдвэрлэх чухал асуудлууд хэвээр үлдээд байгаа, нэгдүгээрт, хууль эрхийн салбарт гэжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга тус улсыг “ тогтвортой байдлаа хангаж, хөжгин дэвжиж чадна “гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн хамт гучин жилийн сөргөлдөөний дараа зорилгод хүрэх зам амаргүй байх болно “ гэжээ.