Сирийн үндэсний сөрөг хүчний эвсэл сөрөг хүчний лидеруудын нэг Хасан Хиттог “шилжилтийн засгийн газрын” ерөнхий сайдаар сонгов. Уг шийдвэрийг Стамбулд болж байгаа сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалтаас гаргажээ. Хитто олон жил АНУ-д амьдарч байжээ. Тэр харилцаа холбооны технологийн салбарт ажиллаж байв. Вашингтон Үндэсний эвслийг сирийн ард түмний хууль ёсны засгийн газар гэж үзэж байгаа бөгөөд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээс огцруулахын төлөө байна. Орос улс Сирид цус асгаруулахыг нэн даруй зогсоохын төлөө болон сирийн дотоодын улстөрийн бүх хүчнүүдийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийг эхлүүлэхийн төлөө байр суурьтай байна. “Шилжилтийн засгийн газрыг “ бүрдүүлэх нь Сирийн хямралыг улам гүнзгийрүүлж мэдэх юм, учир нь “шилжилтийн ерөнхий сайдыг” сонгосон нь Башар Асадын дэглэмтэй яриа хэлэлцээр хийх хаалгануудыг бүрэн хааж байна .