АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираныг цөмийн хөтөлбөрийн улмаас өрнөдийн орнуудтай хурцадмал болоод байгаа харилцаагаа нэн даруй зогсоохыг уриалав. Тэрээр энэ уриалгыг Иранд 3-р сард тэмдэглэдэг Ираны шинэ жилийг тохиолдуулан илгээсэн дүрс бичлэгтээ  өгүүлсэн байна. АНУ ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад болон “олон улсын хамтын нийгэмлэгт зохих байр суурийг эзлэхэд ”боломж олгох цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг илүүд үздэг гэж Обама онцлон тэмдэглэжээ. Хэрвээ Иран “одоогийн замаар замнавал, энэ нь  ганцаардалд хүргэнэ“ гэж ерөнхийлөгч нэмж хэлжээ.Энэхүү дүрс бичлэгийг 2013 оны 4-р сарын эхэнд төлөвлөөд байгаа Иран болон олон улсын зууч “зургаагийн ээлжит шатны яриа хэлэлцээрийн өмнө гаргажээ.