Өнөөдөр Орос улсад тэнгисийн шумбагч-цэргийн өдрийг тэмдэглэж байна. 107 жилийн өмнө 1906 оны 3-р сарын 19-ний өдөр II Николай хааны зарлигаар шумбагч хөлөг онгоцнуудыг бие даасан байлдааны хөлөг онгоцнууд гэж зарлажээ. Энэхүү зарлигаар Орос улсын флотын бүрэлдэхүүнд арван усан дор шумбагч  хөлөг онгоцнуудыг оруулжээ. Тэдгээрийн нэг “Дельфиныг” 1904 онд Балтийн заводод барьжээ. Одоо усанд шумбагч хөлөг онгоцнууд нь тэнгисийн старатегийн цөмийн гол  хөдөлгөгч хүчин   болж байдаг. Өнөөдөр усан цэргүүд, Тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчид болон цэргийн сургуулийн сонсогчид усанд  шумбагч хөлөг онгоцыг байгуулахад оролцож явсан амь үрэгдсэн тэнгисийн цэрэг дайчидын хөшөө дурсгалуудад цэцэг өргөнө. Москвад Зэвсэгт хүчний Төв музейн дэргэдэх “Курск” цөмийн усан онгоцны багийнхны хөшөөнд цэцэг өргөнө.