НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт хандан Сирийг мөхөлийн ирмэгээс холдуулж, тус улсад гарч байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг уриалаад үүнд хүрэх цорын ганц арга зам бол дипломат яриа хэлэлцээ гэжээ. Тэрээр Сирийн мөргөлдөөний хоёр жилийн хугацаанд тус улсад 70 мянга гаруй хүн алагдсаныг сануулав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несиркегийн хэлснээр, Бан Ги Мун сирийн байдлыг зохицуулахад тусгай төлөөлөгч Лахдар Брахими чухал үүрэг гүйцэтгэнэ гэж урьдын адил үзэж байгаа аж.