АНУ Умард Солонгосыг цөмийн гүрний хувьд хүлээн зөвшөөрөх төлөвгүй байна гэж америкийн Цааган ордны төлөөлөгч Жей Карни өчигдөр мэдэгдэв. Умардынхныг тэд нар руу чиглэсэн цөмийн пуужин байгуулж байхад АНУ зүгээр нэг хараад суухгүй гэж дипломат тэмдэглэв. Саяхан АНУ Умардын зүгийн цөмийн заналхийллийн улмаас Аляска дээр ПДХ системийн нэмэлт цогцолборуудыг байрлуулах  төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдсэн гэдгийг Карни сануулав .

Карни мэдэгдэлдээ, америкийн тал Солонгосын хойгийг энх тайвнаар хангах асуудлаар авсан үүргүүдээ сахиж байна, энэ нь манай түншүүдийг умардын түрэмгийллээс тогтоон барих болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход оршиж байна гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Глайн Девис 3-р сарын 19-22 ны өдрүүдэд Москва болон Берлинд айлчилна. Тэнд тэр Солонгосын хойгийн байдлын асуудлаар хэлэлцэн ярилцана гэж төрийн департамент өмнө нь уламжилсан билээ.