БНАСАУ-ын зүгээс ямар нэгэн аюул учруулвал Өмнөд Солонгос улсад бүх төрлийн цэргийн тусламж үзүүлэхэд АНУ-ын төр засаг бэлэн байна гэж БХЯ-ны орлогч сайд Эштон Картер мэдэгдлээ. “Америкийн “цөмийн шүхэр”-т заасны дагуу тогтоон барих хүч нэмэгдүүлсэн хэрэгсэл нийлүүлэх үүрэгтээ үнэнч хэвээрээ байна гэж” Сөүлд айлчлах үеэрээ Картер мэдэгдсэн байна. Аляска болон Калифорнид ПДХ нэмэлт систем байрлуулах тухай АНУ-ын БХЯ-ны сайд Чак Хейгел өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-д пуужинт цөмийн цохилт түрүүлж өгнө гэсэн БНАСАУ сүрдүүлгээс болж ПДХ системийг нэмэгдүүлж байгаа юм.