Төр засгийн дээд зиндаанд авилгалтай тэмцэх асуудлыг Төрийн Думд дахин хэлэлцэж байна. Парламентын гишүүд болон түшмэдүүдийн хөрөнгө, орлогыг заавал мэдүүлэх ёстой шаардлагыг өргөжүүлэх саналыг коммунистууд бэлтгэж байна. Төрсөн эцэг эх, ах дүү, насанд хүрсэн хүүхдүүд болон ойрын төрөл төрөгсөд мэдүүлгээ заавал өгөх ёстой гэж ОХУКН-ын гишүүд шаардаж байна. Гэтэл ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу төрийн албаныхан болон депутатууд өөрийнхөө болон эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүрээгүй хүүхдүүдийнхээ өмнөөс л мэдүүлэг өгөх ёстой юм.

Коммунистуудын энэ санаачлагыг янз бүрээр хүлээж авлаа. Мэдүүлгээ өгөх ёстой гэр бүлийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг өргөжүүлэх нь тийм ч хүндрэлтэй асуудал биш гэж ихэнх депутатууд үзэж байна. Энэхүү шаардлага нь хувь хүний амьдралын нууц байдлын тухай иргэний эрхийг зөрчиж байна гэж зарим депутатууд үзэж байна. ОУ-д “Авилгалтай тэмцэх тухай хууль”-ийг батлахад түшмэдүүд энэ шалтагыг бас тоочиж байсан гэж Улс төрийн технологийн төвийн орлогч захирал Борис Макаренко ярьж байна: "Манай түшмэдүүд өөрийнхөө болон гэр бүл, ойрын төрөл төрөгсөдийнхөө эд хөрөнгийг мэдүүлдэг болсны үр шимийг бид дөнгөж сая л мэдэрч эхлэж байна. Тэгэхэд энэ нь хувийн амьдралын нууцыг зөрчиж байна гэж хичнээн ярьж байлаа дээ. Шалтаг зөвхөн дэлхийн практикаар ч биш эрүүл саруул ухаанаар баяждаг гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Хэрвээ хүнд хууль тогтоох эрх болон улсын мөнгө, нөөц боломжийг захиран зарцуулах эрх олдсон бол түүнд хувийн амьдралаа 100%-иар хамгаалах эрх байх ёсгүй. Энэ нөхөр хууль бусаар баяжаагүй байгаа гэдгийг ард түмэн мэдэх эрхтэй" гэж тэр ярилаа.

Төрийн Думын аюулгүй байдал авилгалтай тэмцэх байнгын хорооны дарга, “Нэгдсэн ОУ” намын депутат Ирина Яроваягийн мэдүүлээгүй байсан байрыг интернетийн блоггерчууд илэрүүлсний дараа“ойрын төрөл төрөгсөд” гэдгийг эцэг эх, насанд хүрсэн хүүхэд зэргээр өргөжүүлэх нь зөв үү буруу юу гэсэн мэтгэлцээн улам идэвхитэй болсон юм. Москва хотын төвд байдаг дээдсийн зиндааны байр нь депутат эмэгтэйн насанд хүрсэн охины нэр дээр байдаг тул эцэг эхийн мэдүүлэгт оруулах шаардлагагүй болох нь сүүлд илэрсэн юм. Харин энэ байрыг худалдаж авах үед охин нь 17 настай байсан тул тэр өөрийнхөө орлогоор ийм үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжгүй юм. Идэвхитэнүүдийн үзэж байгаагаар энэ хэргийг мөрдөн байцаах шаардлагатай юм. Энд хуулийн үндэслэл байхгүй гэж прокурорын газар мэдэгдсэн байна.

Төрийн байгууллагуудын ажилтнууд болон депутатуудын ах, эгч болон төрөл төрөгсөд үл хөдлөх хөрөнгөө хууль бусаар олж авсан эсэхийг шалгахад маш хэцүү юм. Жишээ нь, зарим хүн хамаатануудтайгаа холбоо харилцаа муутай, найз нөхөддөө бүрэн итгэж тэдний нэр дээр орлогынхоо зарим хэсгийг шилжүүлсэн байвал яах вэ? Тэгвэл түшмэдүүдийн мэдүүлэгт өөрийн эд хөрөнгөө заавал бичүүлэх хүний тоо хязгааргүй нэмэгдэх болно гэж Борис Макаренко ярьж байна: "Түшмэдүүд өөрсдөө болон тэдэнтэй нэг гэр бүлд багтдаг эхнэр нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ болон мэдээж хэрэг өөрсдийн орлогоо ил тод байлгах ёстой. Харин эх эцэг, ах, эгч, дүү нар гэдэг бол хувь хүмүүс бөгөөд тэд хувийн амьдрал зохиох эрхтэй юм. Одоо авилгалын эсрэг том гэрэлтүүлэгт ил тод харагдаж байгаа мэдүүлэгт орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөтгөх биш энэ гэрлтүүлгийг үр ашигтай ажилладаг болгох шаардлагтай байгаа юм" гэж Борис Макаренко үзэж байна.

2008 онд “Авилгалтай тэмцэх тухай хууль” батлагдсны дараа оросын түшмэдүүд өөрийн орлого, эд хөрөнгийн болон гэр бүлийнхнийхээ эд хөрөнгийг заавал мэдүүлж байх ёстой болсон юм. Харин депутатуудын хувьд энэ шаардлагыг 3 жилийн хойно хамаатуулсан юм. 2013 оноос хойш депутатууд болон төрийн албан хаагчид томоохон орлогоо мэдүүлж байх ёстой болсон юм. ОХУКН-ын шинэ санаачлага Төрийн Думд дэмжигдэх нь юу л бол гэж шинжээчид бүхэлдээ үзэж байна. Энд маш их маргаантай зүйл байгаа юм. Сонгогчдын дунд нэр хүндээ дээшлүүлэх тал дээр коммунистуудын энэ санаачлагууд эерэг үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.