Сүүлийн жилүүдэд Орос, Монгол улсуудад түүхэн үйл явдлууд тэр дундаа орос, монголын харилцааны үйл явдлуудад өгөх үнэлгээ нилээд өөрчлөгдсөн юм. “Гэхдээ энэ нь манай орнуудын армийн хамтын ажиллагааны түүхэнд огт хамаагүй зүйлээ" гэж ОХУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын асуудал хариуцсан атташе, хурандаа Очирын Энхбаяр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 3-р сарын 18-нд тэмдэглэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ойтой холбогдуулан тэрээр жич ярилцлага өгсөн юм.

Ойрын жилүүдэд Монгол, Орос улсуудын цэргийн хамтын ажиллагаа улам өргөжих болно гэж ОХУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын асуудал хариуцсан атташе, хурандаа Очирын Энхбаяр мэдэгдсэн байна. Орос, Монгол улсуудын БХЯ-дын сайд нар Сергей Шойгу, Д.Бат-Эрдэнэ нарын саяхан хийсэн хэлэлцээрийн дүнгээс ийм дүгнэлт хийж болно.Армиа шинэчлэж байгаа оросын туршлага Монгол улсад ашиг тустай гэж хурандаа Энхбаяр үзэж байна.(Яриа)

ОХУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын асуудал хариуцсан атташе, хурандаа Очирын Энхбаярын "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагыг та бүхэн сонслоо.