АНУ ПДХ системээ Европт байрлуулах ажиллагааны 4 дэх үе шатнаас татгалзсан нь зарчимт шийдвэр биш гэж Орос улс үзэж байна. АНУ санхүүгийн ажил үйлс нь хэвийн болж, амдан сөнөөх системээ гүйцээж боловсруулангуут Европ Пентагоны байрлуулахаар төлөвлөсөн ПДХ системтэй болно.

3-р сарын 15-нд Вашингтонд АНУ-ын БХ-ын шинэ сайд Чак Хейгел Европт байрлуулах ПДХ системд нь өөрчлөлт гарах тухай зарлан мэдээлэв. АНУ Польш улсад амдан сөнөөх пуужингуудаа байрлуулах ажиллагааг тур зогсоож, нутаг дэвсгэрээ хамгаалахад анхаарлаа төвлөрүүлэхээр шийдвэрлэв. 2017 он гэхэд Аляскад 14 хунд пуужинг байрлуулж, Японд бас нэг радиолокацын станцыг байгуулна. Үүний хамт АНУ-ын зүүн эрэг хавийн нутагт амдан сөнөөгч пуужин хонгилд байрлуулах шинэ баазыг байгуулах гэж байна.

Вашингтоноос ПДХ системийн асуудлаар гаргасан шийдвэрийг Москва өөрт нь найр тавьсан хэрэг хэмээн үзэхгүй байна. Мөн шийдвэр тус улсын байр суурийг зарчмын хувьд өөрчлөхгүй гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэв.

Пентагоны төсвийг 45 тэрбум доллароор хорогдуулсантай холбогдуулан АНУ Европт ПДХ системийг байрлуулах төлөвлөгөөндөө арга буюу засвар оруулж байна гэж Москва үзсэн юм. АНУ-аас байрлуулах систем техникийн талаар бэлэн болоогүй явдал ийн шийдвэр гаргахад бас нөлөөлсөн гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд: «Санхүүгийн асуудал шийдвэрлэгдэж, Европт байрлуулахаар төлөвлөсөн систем техникийн талаар бэлэн болмогц АНУ урьд зарлан мэдээлсэн төлөвлөгөөгөө биелүүлж эхлэнэ. Өөрөөр хэлвэл төлөвлөгөө нь тур зуур саатсан. Энэ нь Орос улсын шаардлагыг биелүүлж, баталгаа олгох үйл хэрэг огт биш. Төлөвлөгөөгөө зөвхөн хойшлуулсан гэж Орос улс үзэж байна. Тэгвэл зөвхөн хойшлуулсан нөхцөлд Орос улсаас АНУ-ыг угтан дэмжих алхам хийх ёстой гэж уу?»

Сергей Рябков болон АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын зэвсэгт хяналт тавих орлогч Роуз Геттемюллер нар өнөө маргааш Женевэд уулзах юм. Тэд энэ асуудлыг хөндөх нь дамжиггүй. Гэвч өнөөгийн нөхцөлд зэвсэг хураах асуудлаар шинэ ахиц дэвшил гарахгүй байх.

Москва зэвсэг хураах асуудлаар АНУ-тай яриа хэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэвч Орос улс АНУ-ын ПДХ системийн бүх бүрэлдүүн хэсэг оросын стратегийн цөмийн хүчний эсрэг чиглэгдэхгүй тохиролцоог хууль ёсоор батлахыг хойшид ч шаардах юм.