0ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин 3-р сарын 22-24-ны хооронд ОУ-д төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын даргаар сонгогдсон юм. Си Зиньпиний ОУ-д хийх айлчлал нь түүний Хятад улсын тэргүүний хувиар гадаад улсад хийх анхны албан ёсны айлчлал болох юм. БНХАУ-ын шинэ даргын ОУ-д хийх албан ёсны айлчлалыг стратегийн харилцан хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар хөгжүүлэхэд хүчирхэг түлхэц өгөхөд ашиглахад Бээжин бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Зечи урьд нь мэдээллэж байсан юм. Төрийн тэргүүнүүд хэлэлцээрийнхээ явцад хоёр талын харилцан хамтын ажиллагааны үндсэн асуудлуудыг хэлэлцээд зогсохгүй олон улсын болон бүс нутгийн цаг үеийн өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх болно. Орос, Хятад улсуудын стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэхэд чиглэгдсэн хоёр талын чухал хэд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. ОУ дахь хятадын аялал жуулчлалын жилийг нээх ёслолын ажиллагаанд Путин, Си Зиньпин нар оролцох юм.