Сири улсад эрх баригчдын ба сөрөг хүчний дотоодын зэвсэгт мөргөлдөөн хоёр жил үргэлжилж, улс орны бараг бүх нутаг дэвсгэрийг хамрасан учир оршин суугчдад аюулгүй нутаг үгүй болсон гэж НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бүс нутгийн газрын илтгэлд өгүүлсэн тухай өнөөдөр РИА Новости агентлаг мэдээллээ. Энэ байгууллагын мэдээлснээр мөргөлдөөний уршгаар олон арван мянган хүн амь үрэгдэж, сирийн 4 сая гаруй оршин суугчад хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардагдаж байна. Нэг жилийн дотор дүрвэгчдийн тоо 33 мянгаас 1,1 саяад хүрэн нэмэгдэж, өдөр дутам хэдэн арван мянгаар есен нэмэгдснээр байна. Сирийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь мөргөлдөөний улс төрийн зохицуулалтыг орлож чадахгүй туур зуур арга хэмжээ гэдгийг байгууллага онцлов. Зэвсэгт мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш Сири улсад үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад энэ завсар Сирид 70 мянга орчим хүн амь насаа алдав.