Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж доройтсон харилцааг сайжруулах зорилгоор БНХАУ, Өмнөд Солонгосын удирдагчидтай нэн даруй уулзахад найдаж байгаагаа илэрхийлсэн тухай өнөөдөр Хонконгын South China Morning Post сонин мэдээллээ. Япон, Хятад, Өмнөд Солонгос гурав тогтонги байдал, цэцэглэлт хөгжлийг хангахын тулд ойлголцох ёстой гэж Абэ Японы Либерал-ардчилсан намын жил дутмын их хурал дээр мэдэгджээ. Бид БНХАУ-ын дарга Си Зиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нартай хамт нэг үеийнхэнд хамрагдаж байна гэж Абэ тэмдэглэв. «Япон улс Хятадад ямагт нээлттэй байна» гэж ерөнхий сайд онцлов. Үүний хамт Либерал-ардчилсан намын их хуралд оролцогчид цэрэг дайны эсрэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөө байна. Энэ нь Хятад улс, Өмнөд Солонгосын эгдүүцэл төрүүлж мэднэ. Учир нь эдгээр хоёр улс ХХ зуунд японы милитаризмд нэрвэгдэж өртсөн юм. Шинэ «биеэ даах Үндсэн хуулийн төлөө байна» гэж их хуралд оролцогчид мэдэгдэв. Японы урьдын Үндсэн хуулийг АНУ-ын шахалтаар дэлхийн 2-р дайны дараа батлажээ. Баримт бичгээр олон улсын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд цэргийн хүч хэрэглэхийг хориглож, Японы өөрийгөө хамгаалах хүчнийг дан батлан хамгаалах үүрэгтэй болгов. Эдүгээ Япон улс Өмнөд Солонгостой Такэсима (Токто) арлууд, Хятад улстай Сенкаку (Дяоюйдао) олтрийгийн нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж байна.