Камбожийн ерөнхий сайд Хун Сен ээлжит таван жилийн хугацаанд засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшив. Өчигдөр Пномпеньд Кабожийн эрх баригч Ардын намын их хуралд оролцогчид энэ тухай шийдвэрийг санал нэгтэй батласан байна. Хун Сен бол тус намын ТХ-ны дэд дарга юм. Эрх баригч нам Хун Сений нэр дэвшүүлснээрээ энэ оны 7-р сарын 28-нд болох парламентын сонгуульд оролцох стратегиэ боловсруулж дуусав. Урьд Хун Сен цэргийн генерал байсан. Тэрээр дотоод улс төрийн мөргөлдөөний үеэр анхны ерөнхий сайд хүнтайз Нородом Ринарит огцорсноос хойш мөн албан тушаал хаших болсон. Дараачийн жилүүдэд Хун Сен Камбож улсыг удирдах үүргээ хууль ёсоор батлаж бэхжүүлэв. Камбожийн Ардын нам 1998, 2003, 2008 оны бүх нийтийн сонгуулиудын дүнгээр парламентын дийлэнх олонхи суудал гурван удаа эзлэсэн билээ.