Өнөөдөр Йеменд НҮБ-ын дэмжлэгээр нийт үндэсний яриа хэлцээ эхлэх тухай араб дундын «Аль-Жазира» телевизийн суваг мэдээллээ. Йемений улс төрийн гол хөдөлгөөний 565 төлөөлөгч хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулах, Йемений өнөөийн ерөнхийлөгч Абду Рабби Мансур Хадийн эрх мэдлийн хугацаа дуусах 2014 оны 2-р сар гэхэд ерөнхийлөгчийн ба парламентын сонгууль явуулах үр дүнд хүрэх ёстой. Үндэсний яриа хэлцээ 11-р сарын дундуур Йеменд эхлэх байсан. Гэвч Йемений өмнөд бүс нутагт салан тусгаарлах радикал зарим бүлэг түүнд оролцохоос татгалзсан учир яриа хэлцээг хойшлуулсан билээ.