Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид ерөнхий сайдаа сонгохоор өнөөдөр Стамбулд цугларсан тухай араб дундын «Аль-Арабийя» телевизийн суваг мэдээллээ. Сири улсын хөдөө аж ахуйн сайд асан Асаад Мустафа болон эдийн засагч Усама Кади нар шилжилтийн засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшэгчдийн дотор сонгогдох илүүих боломжтой байна. Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид анхны санал хураалтын дараа бусдаас илүү олон санал авсан хоёр нэр дэвшэгчийг оролцуулах 2 дахь үе шатны сонгууль явагдана. Сонгуульд тэргүүлсэн нэр дэвшэгчийн эмхлэн байгуулсан засгийн газрыг Үндэсний зөвлөлийн гишүүд сайшаах ёстой. Засгийн газар Сирид ажиллаж, самуун дэгдээгчдийн хяналтад байгаа нутгийг удирдах юм. Сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт маргааш дуусана. Харин санал хураалт явагдана гэж лавтай хэлж болохгүйг Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний Үндэсний зөвлөл анхааруулжээ.