Хятад улс ердийн гол төрлийн зэвсэг нийлүүлэх талаар дэлхийд тэргүүний байр эзлэж байгаа таван улсын нэг анх удаа болов. Тус улс зэвсэг нийлүүлэгчийн рейтингээр 5-р байр эзлэв. Урьд өмнө Их Британи мөн байр эзлэж байсан гэж өнөөдөр Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгээс нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Илтгэл 2008-2012 онд нийлүүлсэн ердийн гол төрлийн зэвсэг, цэргийн тоног төхөөремжийн тухай тоо баримтуудыг агуулж байна. Дэлхийд зэвсгийн экспортын 30 хувь эзлэж байгаа АНУ урьдын нэгэн адил 1-р байр эзлэж, 26 хувьтай Орос улс хоёрт, 7 хувьтай Германи гуравт, 6 хувьтай Франц дөрөвт, 5 хувьтай Хятад улс таванд оров. Их Британи 1950 оноос хойш анх удаа мөн үзүүлэлтээр эхний таван улсын тоонд ороогүй байна. Пакистан их хэмжээний зэвсэг худалдан авсан явлал Хятад улс 5-р байр эзлэхэд нөлөөлсөн гэж Стокгольмын хүрээлэнгийн шинжээчид үзэж байна.