Өчигдөр АНУ, Япон улсын БХЯ-ын төлөөлегчид уулзаж, Умард Солонгосын сүүлчийн цөмийн түршилт ба пуужингийн хөөргөлтийг авч үзэж хэлэлцэв. АНУ, Япон улсын БХ-ын дэд сайд Эштон Картер, Акинори Это нар Токиогийн баруун хэсэгт Йокота нисэх хүчний баазад уулзсан тухай «Кей-Би-Эс» радио мэдээлэв. Умард Солонгосын цөмийн 3 дахь туршилт алсын тусгалтай пуужинг зохион бүтээх технологийн боловсруулалт тус улсад урагш ахиж байгааг нотлон харуулсан тул «АНУ Япон улсыг хамгаалах үүргээ хатуу тууштай биелүүлэхийг Картер батлан илэрхийлсэн» гэж Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ.