Өнгөрсөн онд террорын бүлгүүдийн эзлэсэн Мали улсын хойд нутгийг ахин хяналтад авахгүй бол тус улсад сонгууль явуулах аргагуй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын онц эрхт төлөөлөгч Романо Проди мэдэгдэв. 2012 оны 3-р сард Мали улсад улс төрийн хурц хямрал гарсан юм. Тэр үед үндэсний арми Бамако дахь ерөнхийлөгчийн ордныг эзлэж, Амаду Тумани Турег огцоруулсан билээ. Туарегууд болон лалын зэвсэгт бүлгүүд хуйвалдаанаар завшиж, Мали улсын хойд нутгийг эзлэжээ.