Иран Их Британи хоёр улс консулын харилцааг сэргээх асуудлаар хэлэлцээ хийж байна гэж ираны Fars агентлаг ГХ-ийн дэд сайд Хасан Кашгавын мэдэгдлээс иш татан уламжлав. 2011 оны 11-р сард Лондон Иран улсын эсрэг хэдэн хориг тогтоох тухай зарлан мэлээлснээс хойш хэдэн мянган жагсагч Тегеранд суугаа Их Британийн ЭСЯ-ыг дайрав. Их Британийн санхүү, зээлийн байгууллагууд ба Ираны банкуудын хоорондын ямар ч харилцааг зогсоохоор шийдвэрлэжээ. Эдгээр хэрэг явдлын дараа Их Британи дипломат ажилтнуудаа дуудан буцааж, ЭСЯ хааж, ираны дипломат ажилтнуудыг Лондоноос албадан явуулсан билээ. Эдүгээ Оман Иран улсын ашиг сонирхолыг Их Британид, Швед улс ираны талыг Тегеранд тус тус төлөөлж байна.