Францын хөлөг онгоц үйлдвэрлэх томоохон Де-се-эн-эс корпораци цаг уурын зохисгүй нөхцөлд нисдэг тэрэг хөлөг онгоцон дээр буулгах ажиллагааг хөнгөтгэх төхөөргийг Хятад улсад нийлүүлэх хэлэлцээр байгуулсан явдал Япон улсыг түгшүүлж байна. Энэ нь маргаантай Сенкаку (Дяоюйдао) арлуудын орчимд Хятадын Тэнгэсийн цэргийн хүчин ба харуулын хөлөг онгоцуудын боломжийг өргөжүүлж байна гэж Токио үзсэн юм. Өнөөдөр японы ХМХ мэдээлснээр францын засгийн газар энэ хэлэлцээр байгуулахтай холбогдуулан ямар нэг арга хэмжээ авахаас татгалзсан юм. Нисдэг тэргийг хөлөг онгоцон дээр тогтвортой буулгах төхөөрөг ЕХ-оос Хятад улсад нийлүүлэхийг хориглосон зэвсгийн цэст орохгүй байна гэж засгийн газар заажээ. Сүүлийн үед маргаантай Сенкаку (Дяоюйдао) арлууды г тойрон үүссэн санал зөрөлдөөн эрс хурцдав.