Өчигдөр Каирт жагсагчид «Лалын ахан дуус» хөдөлгөөний төв байрны дэргэд цагдаа нартай мөргөлдсний уршгаар 30 гаруй хүн шархдаж бэртэв. Хэдэн зуун залуус байгууллагын төв ажлын байрыг бүслэсэн цагдаа нарыг чулуудав. Хууль сахиулах хүчин нулимс асгаруулах гранат шидэж, цугларагсдыг тараахыг оролдож байна. Урьд улс төрийн сөрөг хүчнүүдийн мөргөлдөөн хотын төв гудамжууд болон ерөнхийлөгчийн ордны хавьд гаарсан билээ. Бямба гаригт залуучуудын энгийн бүлгүүдийн хэдэн арван идэхвтэн байгууллагын төв байрны ханан дээр зураг зурахыг оролдсон үед мөргөлдөөн үүсэв. «Лалын ахан дуус» байгууллагын дээд товчоо улс орны бодлогод хөндлөнгөөс хэт оролцож байна гэж залуучууд үзэж ийн аргаар эсэргүүцлээ илэрхийлжээ.