Үл мэдэх хакерууд Алс Дорнодын холбооны тойрогт суугаа ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгчийн газрын интернет сайтыг эвдэж, оросын ард түмэнд хандан Сири улсын удирдагч Башар Асадыг дэмжихээс татгалзахыг уриалсан уриалгыг байрлуулжээ. Сири улсад хунд зэвсэг нийлүүлэхээс татгалзахыг өөрийгөө SRES (Revolition Electronic Suite) хэмээн нэрлэсэн бүлэг уриалсан байна. Түүнчлэн сайтыг эвдсэнтэй холбогдуулан уучлал гүйжээ. Одоо мөн хуудасыг сэргээж байгаа хийгээд ойрын үед ахин ажиллаж эхлэнэ.