«Нэмэлт амдан сөнөөгч пуужингуудаа Польш улсад байрлуулахаас татгалзана гэж АНУ мэдэгдсэнтэй холбогдуулан Москва ПДХ системийн асуудлаар байр сууриа өөрчлөхгүй. «Энэ нь Орос улсад найр тавьсан үйл хэрэг биш» гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков «Коммерсант» сонинд мэдэгдэв. Вашингтон Европт ПДХ системээ байрлуулах нэгэн үе шатаас татгалзахын хамт өөр чиглэлээр мөн сиситемийг улам бэхжүүлж байна гэж тэрээр онцлов. Нэмэлт хунд амдан сөнөөгч пуужингуудыг Аляск болон Калифорнид байрлуулна гэж өнгөрсөн долоо хоногт Пенгтагоны тэргүүн Чак Хейгел зарлан мэдээлэв. Энэ нь ПДХ хүрээнд АНУ-ын хүчин чадлыг зузаатгана. Мөн арга хэмжээ Москваг түгшүүлж байна гэж Рябков хэллээ.