Оросын теннисчид Елена Веснина, Екатерина Макарова нар АНУ-д болсон Индиан-Уэлльс газрын теннисийн хос тоглолтод ялалт байгууллаа. Орос хүүхнүүд бямба гаригт словенийн Катарина Среботниктой хосоор тоглосон эх орон нэгт Надежда Петроваг гурван тоглолтод ялсан юм. Энэ тоглолт 1цаг 31 минут үргэлжилсэн байна. Индиан-Уэлльс тэмцээний шагналын сан нь 6 сая доллароос их юм.