Гангнам Стаил хитыг зохиогч, өмнөд солонгосын жүжигчин, ПиЭсВай хоч нэрээрээ алдаршсан Пак Чэ Сан 2014 онд Өвлийн олимп болох оросын рашаан сувилалын Сочи хотод энэ 4-р сард тоглох болно. “4-р сарын 13-нд “Скай Клаб энд Концерт Холл”-ын тайзан дээр ПиЭсВай рэпер тоглох болно. Европа плюс ТВ-гийн Хит Нон Стоп үдэшлэг дээр тоглохын тулд Солонгосын дуучин ОУ-д анх удаа ирэх юм гэж” зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна.Энэ үдэшлэг дээр ПиЭсВай-гаас гадна оросын дуучид дуулах юм байна. Тэдний нэр дараа нь тодроно. Гангнам Стаил хит 2012 оны хамгийн шуугиантай үйл явдал болсон юм. Энэ дууны клип 7 сарын дотор ЮуТюбе дээр дээд хэмжээний 1,4 тэрбум үзэгчдийг цуглуулж чадсан юм.