Орос улсын Алс Дорнодын Камчаткагийн Шивелуч галт уул далайн түвшинээс дээш 6 километрийн өндөрт үнс цацсан байна. Оршин суугчидад аюулгүй, ойр орчмын суурин газруудад галт уулын тоос ажиглагдаагүй байна. Сүүлийн нэг хоногийн турш Шивелуч галт уулын орчимд 90 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Шивелуч галт уул бол хамгийн хойд нутгийн Камчаткагийн хамгийн их идэвхитэй галт уулуудын нэг юм.