Хоногт нэг удаа ч гэсэн интернетэд ордог насанд хүрсэн хүний тоо жилийн дотор ОУ-д 13%-иар нэмэгдсэн байна. “Олон нийтийн санал бодол” сангийн мэдээгээр Интернетийг өдөр бүр 50,1 сая оросууд ашигладаг бөгөөд тэдний 43% нь насан хүрсэн хүмүүс байна. ОУ-ын насанд хүрсэн 64,4 сая иргэд ядахдаа сард нэг удаа интернетэд ордог байна. 2011-2012 онуудын өвлийг бодвол сард интернетэд орж байгаа хэрэглэгчдийн тоо одоо 11%-иар өссөн байна. Эдгээр 64,4 сая иргэдийн 56% нь зуун мянгаас дээш хүн амтай хотод, харин дөрөвний нэг нь саяаас дээш оршин суугчтай хотод тус тус амьдардаг байна. Зуун мянгаас бага хүн амтай хот интернет хэрэглэгчдийн 26%-ийг харин тосгоныхон 20%-ийг тус тус эзлэж байна. Том биш хотуудын иргэд, эмэгтэйчүүд, 35-аас дээш насны хүмүүс интернет хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлсэн байна гэж тус сан үзсэн байна.