Мали улсад тогвортой байдлыг хянаж байгаа цэргийн бүлэглэлээ НҮБ 7-р сард бүрэн гаргана. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргын туслах Эдмонд Мулет 3-р сарын 16-нд Бамакод ингэж мэддэгдсэн байна. НҮБ-ын цэргийн бүлэглэл давшилтын ажиллагаа явуулах эрх авах ёстой гэж Мали улсын төр засаг үзэж байгаа юм. Мали улсын төвийн нутгуудын засгийн газрын цэргийн байрлалыг хэт даврагч бүлэглэлийнхэн дайрч эхэлснээс хойш Мали улсын байдал хурцадсан билээ.