АЗ-ийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн БНАСАУ-ын ГХЯ-ны 3-р сарын 9-ны мэдэгдлийг албан ёсны баримт бичгийн хувьд НҮБ дээр тараалаа. Энэ оны 2-р сард газар дор цөмийн зэвсэг туршсны хариуд авсан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тус улсын төр засаг энэ баримт бичигтээ мэдүүлсэн байна гэж орон нутгийн ХМХ-үүдэд өнөөдөр мэдээлсэн байна. Ардын БН улсын эсрэг авсан хоригуудыг өргөжүүлж байгаа энэ баримт бичгийг “БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулахдаа НҮБ-ын АЗ-ийг ашиглаж байгаа АНУ-ын даралт шахалтын дор сайшаасан гэж” Пхеньян үзэж байна. Энэ бодлогын эцсийн зорилго нь “БНАСАУ-ын зэвсгийг хурааж, түүнийг эдийн засгийн хувьд боомилож, солонгосын ард түмний сонгож авсан үзэл суртал болон системийг устгахад оршиж байгаа юм гэж” дипломатчид үзэж байгаа юм. Вашингтоны үйл ажиллагаанд дайсагнах явдал илэрч байгаа тул түүнтэй хийх яриа хэлэлцээг Пхеньян үгүйсгэж байна гэсэн мэдэгдлийг ГХЯ бямба гаригт тараасан юм.