Жил гаруй үргэлжилж байгаа цус урсгасан мөргөлдөөнийг таслан зогсоохын тулд БРИКС-ийн орнуудыг Сири улсад цэргээ оруулахыг ерөнхийлөгч Башар Асад уриаллаа. Энэ сарын 26-нд болох гэж байгаа БРИКС-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Асадын зөвлөх Бутайн Шаабанын ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жакоба Зумад хүргэж өгсөн илгээлтэнд энэ уриаг бичсэн юм. Энэ алхам нь Сири улсад явуулж байгаа эвдрэл сүйтгэлийг зогсоож, засгийн газрыг босогчидтой яриа хэлэлцээр хийж эхлүүлэхэд тус болно гэж Шаабан хэлсэн байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон ӨАБНУ багтдаг БРИКС-ийн орнууд урьд нь Ливи улсад цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг эрс эрсэргүүцэж байсан билээ.