Бээжин дэлхийн бүх улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцаагаа хөгжүүлхийн төлөө байгаа ч гэсэн ялгуусан дайн явуулахад хятадын цэргийнхэн бэлэн байх ёстой гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Бээжинд мэдэгдлээ. “Хятадын оршин суугчид энх тайванд дуртай бөгөөд энх тайван, хамтын ажиллагаа, хамтын ялалтын тугыг өндөрт өргөж, энх тайванаар хөгжих замаа болон харилцан ашиг сонирхол, нээлттэй стратегийг баримтлах үүргээ үргэлжлүүлж, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлхийг зорих болно гэж” эхний хөтөлбөрийн үг хэлэхдээ төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Өнөөдөр өндөрлөсөн БХАТИХ-ын эхний чуулганаар Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгосон юм. Бээжингийн төвд байдаг Ардын хурлын ордонгийн индэр дээрээс БХАТИХ-ын депутатуудад хандаж Си Зиньпин үг хэлэхдээ, “Хүчтэй армийг байгуулж, дайнд ялалт байгуулахын тулд намын даалгаварыг биелүүлэхэд хэзээд бэлэн байхыг Хятадын ардын чөлөөлөх арми болон зэвсэгт цагдаагийн цэрэг офицеруудад” уриалсан байна.