ПДХ системийн хөтөлбөртөө АНУ өөрчлөлт оруулж байгаа нь америк, оросын хэлэлцээрийн шинэ үеийн хаалгыг нээж өгч байна. Зэвсэглэлд хяналт тавих вашингтоны ассамблейн тэргүүлэх ажилтан Том Коллина өчигдөр ингэж мэдэгдсэн байна. “БНАСАУ-ын зүгээс аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан” АНУ-ын баруун эргийн ПДХ системийг хүч нэмэгдүүлэхийн тулд санхүүжүүлэлт шаардлагатай болсон тул ПДХ европын системийн 4 дэх үе шатыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа Пентагоны дарга Чак Хейгель өчигдөр зарласан гэдгийг тэрээр санууллаа. Энэ дөрөв дэх үе шатын дагуу Польш улсад ПДХ системийн нэмэлт цогцолборуудыг байрлуулах ёстой байсан юм.