Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагыг сонгосон Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ 12 дахь удаагийн чуулган Бээжинд өндөрлөлөө. Одоогоос эхлээд БНХАУ-ын үндэсний үзэл суртал нь “Хятадын мөрөөдөл” байх болно гэж БНХАУ-ын шинэ дарга Си Зиньпин мэдэгдсэн байна. Энэ уриа нь өнгөрсөн зууны 80-аад оны үед хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопиний санал болгосон “хятад маягын социализмыг” байгуулах концепцийг үндэслэсэн байх болно гэж тэр хэлсэн байна. Сүүлийн 30 жилд явуулж байгаа шинэчлэлийн практикийг шинэ засгийн газар үргэлжлүүлэх болно гэж Си Зиньпин хэлсэн байна. Си Зиньпинийг БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар болон Ли Кэцянийг Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар тус тус сонгосон явдал энэ их хурлын чуулганы гол үр дүн боллоо. Үүнээс гадна шинэ засгийн газрын бүрэлдхүүнийг баталсан байна. Хятадын шинэ засгийн газар удирдлагын шинэчлэл хийж, зах зээлийн механизм болон нийгмийн бүтэцийн ашиг сонирхолын төлөө явуулдаг хүнд сурталын зарим нэг үүргээс татгалзах ёстой гэж Ли Кэцян өнөөдөр хэлсэн байна. Шийдвэр гаргахдаа ашиглаж байгаа хүнд суртал нь эдийн засгийн үр ашигтай байдлыг бууруулж, авилгалд хүргэж, засгийн газрын нэр хүндийг ард түмний өмнө унагаж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ дарга үзэж байна. Орос, Хятад улсуудын хооронд улс төрийн зөрчилтэй асуудал байхгүй тул пракик хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажиллах ёстой гэж БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэцян өнөөдөр хэлсэн байна. Хятад улс Орос улстай харилцаагаа хөгжүүлэх нь хоёр улсад ашигтайгаар барахгүй олон улсын болон бүс нутагт энх тайван байдлыг дэмжихэд маш чухал юм. “Тун удахгүй дарга Си Зиньпин ОУ-д ажлын айлчлал хийнэ. Энэ нь хятад, оросын харилцаа ямар чухал болохыг харуулж байгаа юм гэж” Ли Кэцян хэлсэн байна. ОУ-д хийх Си Зиньпиний ажлын айлчлалыг 3-р сарын сүүлчээр гэж төлөвлөж байгаа ба энэ нь Хятад улсын шинэ тэргүүний гадаад улсад хийх анхны айлчлал болно.